2018-11-02
Хачир бэлтгэх
 

Хачрын ангилал, зориулалт

Хачир нь мах махан бүтээгдэхүүн, загас далайн бүтээгдэхүүн, шувууны махаар бэлтгэсэн халуун хүйтэн хоол, зуушинд зориулагдана.

Энгийн         \нэг төрлийн хүнсний зүйлээр бэлтгэсэн\

Нийлмэл       \хоёр ба түүнээс  дээш төрлийн хүнсний бүтээгдэхүүн

Хачрын хэмжээ

Ш Хүйтэн хоол, зуушны хачир: нэг тавагт 50г, 70г.

Ш Үндсэн хоолны хачир: 150 г байх ба үйлчлүүлэгчийн хүсэлтээр 100 г хүртэл бууруулж 200 г хүртэл нэмэгдүүлнэ

Ш Шөлтэй хоолны хачир 40-100 г байна.

Ш Хачрын нийт жингийн 10-15 % -ийг хүйтэн хачир нэмэлт хачир эзлэх бөгөөд үүнээс их хэмжээтэй бол үндсэн хоол олгох температурыг бууруулах сөрөг талтай.

Хачир дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

Ш Хоолны тэжээллэг чанарыг сайжруулна

Ш Хоолны  өнгө үзэмж, амтыг дээшлүүлэх

Ш Хооллох дур сонирхлыг нэмэгдүүлэх

Ш Хоолны шингэцийг сайуруулах

Хачрын зориулалт, зохицол

Махан хоолны нэр төрөл

Зохицох хачир

Зохицохгүй хачир

Часан махан хоол

 

 

 

Үхрийн

Чанасан, жигнэсэн ногоо, төмсний нухаш, шарсан төмс, будааны агшаамал, жигнэсэн будаа

Чанасан гоймон, вандуй, сонгино

Хонь ямааны

Чаансан төмс, ногоо, агшаасан цагаан будаа, вандуй

Шарсан ногоо, чанасан гоймон

Загасны

Чанасан төмс, ногоо, чанасан мөөг, төмсний нухаш, жигнэсэн ногоо, шинэ ногоо, ногоон ургамал

Байцаагаар хийсэн хачир, гоймон

Тахианы

Будааны агшаамал, чанасан гүймон, төмс, ногоо, төмсний нухаш

Жигнэсэн байцаа

Гахайны

Жигнэсэн байцаа, будааны агшаамал, шарсан төмс, улаан лооль, хулуу

 

 

 

                     

Шарсан махан хоол

Үхрийн

Шарсан ногоо, шарсан төмс, улаан лооль, сонгино, төмсний үрэл, чанасан шош, будааны агшаамал

 

Жигнэсэн, чанасан ногоо

Хонь ямааны

Чанасан шош, вандуй, гоймон, шарсан төмс, төмсний нухаш, сүүн сүмсэнд жигнэсэн ногоо, будааны агшаамал

 

 

Загасны

Нимбэг, шарсан сонгино, төмс, чанасан ногоо, төмсний нухаш, давсалсан эсвэл даршилсан ногоо

 

Буурцагт ногоогоор хийсэн хачир, байцаа

Тахианы

Жигнэсэн байцаа, жигнэсэн алим, нимбэг, агшаасан будаа, шарсан талх шарсан төмс

 

Чанасан гоймон

Гахайны

Шарсан хулуу, хурган гуа, гурвалжин будааны агшаамал, шарсан төмс, жигнэсэн ногоо чанасан ногоо, шош

 

Чанасан гоймон,

Дотор мах, дайвар бүтээгдэхүүнээр хийсэн

Шарсан сонгино, төмс, нимбэг, агшаасан будаа, улаан лоолийн нухаш, сонгинотой чанасан бандуй

 

 

 

Жигнэсэн махан хоол

Үхрийн

Шарсан улаан лооль, давсалсан өргөст хэмх, амтат чинжүү, шарсан, жигнэсэн ногоо, агшаасан будаа, чанасан гоймон

Давсалсан ногоо

Хонь ямааны

Шарсан хурган чих, улаан лооль, амтат чинжүү, чанасан вандуй,  жигнэсэн ногоо, будааны агшаамал

 

Загасны

Чанасан, жигнэсэн ногоо, төмсний нухаш, будааны агшаамал

Байцаагаар хийсэн хачир

Тахианы

Ццагаан будааны агшаамал, чанасан ногоо, шарсан төмс, жигнэсэн байцаа, төмсний нухаш

 

Буурцагт ногоогоор хийсэн хачир

 

Гахайны

Жигнэсэн байцаа, шарсан ногоо

 

 

Дотор мах, дайвар бүтээгдэхүүнээр хийсэн

Шарсан, жигнэсэн ногоо, давсалсан өргөст хэмх, будааны агшаамал

 

 

Шарсан махан хоол

Үхрийн

Шарсан улаан лооль, хулуу чэс, төмс, төмсний нухаш, жигнэсэн ногоо, чанасан гоймон, будааны агшаамал

 

 

Хонь ямааны

Будааны агшаамал, чанасан жигнэсэн ногоо, чанасан вандуй, шарсан улаан лооль, хурган чих, хулуу, чэс ногоон сонгино

 

 

Загасны

Шарсан төмс, чанасан төмс, төмсний нухаш, жигнэсэн  ногоо, ногоон ургамал

 

 

Тахианы

Будааны агшаамал, төмсний нухаш, шарсан төмс

 

 

Гахайны

Чанаад шарсан төмс, чанасан жигнэсэн ногоо, шарсан улаан лооль, будааны агшаамал

 

 

Дотор мах, дайвар бүтээгдэхүүнээр хийсэн

Төмсний нухаш, шарсан, жигнэсэн ногоо

 

Шарах шүүгээнд битүү шарсан ногоо

Будааны агшаамал, чанасан гоймон, чанасан, шарсан, жигнэсэн төмс ногоо

 

 


Төмс хүнсний ногоогоор чанаж хийх хачир бэлтгэх

Чанасан төмс хүнсний ногоогоор төрөл бүрийн хоолыг хачирлана. Төмс, үндэст ногоог чанахдаа дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:

Ш Шинэ ногоог хальстай нь эсвэл цэвэрлээд бүхлээр нь давстай, буцламтгай усанд хийж зөөлөн галаар чанах \ 1 кг ногоог 0.7 л усанд\

Ш Ногоон өнгөтэй ногоог \ ногоон вандуй, бууцай, навчит байцаа г.м \ өнгийг нь алдагдуулахгүйн тулд  их хэмжээний буцламтгай усанд хийж, таглахгүй чанах \1кг ногоог 3-4 л усанд\

Ш Хатаасан ногоог урьдчилан хүйтэн усанд дэвтээсний дараа чанах

Ш Нөөшилсөн ногоог шүүсэнд нь халаах

Ш Хөлдөөсөн ногоог гэсгээлгүйгээр буцалж байгаа усанд хийж 10-15 минут чанан. Мөн хөлдүү ногоог өөрийн шүүсэнд нь халааж шүүсийг шөлтэй хоол, сүмсэнд амт оруулахад хэрэглэнэ.

Ш Ногоог болох хугацаанаас нь хамаааруулан шөлөнд дарааллуулан хийнэ.

Ш Ногоог дөнгөж бүрхэж байх төдий ус буюу шөлөнд хийж чанах

Ш Цагаан, улаан, шар өнгөтэй ногоог таглаж чанах

Ш Хүрэн манжин, шар лууван, ногоон вандуйнг давстай усанд чанавал амтлаг чанар нь буурч чанах хугацаа удааширдаг учраас давсгүй усанд чанадаг.  Бусад төрлийн ногоог давстай усанд чанах.

Төмс, лууван манжинг цэвэрлэж бүхлээр нь хүрэн манжинг хальстай  нь чанана. Хатаасан ногоог угааж хүйтэн усанд 1-3 цаг, хатаасан мөөгийг ялгаж угаагаад 3-4 цаг дэвтээсний дараа чанана. Давсалсан мөөгийг угаана. Цэвэрлэсэн ногоог чанахад чанаж байгаа усанд шимт тэжээллэг бодисууд уусдаг учраас ногооны \ дутуу болцтой жижиг төмс, эсвэл хаврын хуучин төмснөөс бусад\ шөлийг сүмс хийхэд ашиглаж болно.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax